ХАМТДАА БҮТЭЭСЭН ҮНЭ ЦЭНЭ 30 ЖИЛ

Амгалан сайн байна уу?
Бидэнд итгэн хамтран ажилладаг Эрхэм хүндэт бизнесийн түншүүд, харилцагч, хэрэглэгч, малчид, фермерүүд, хамтран зүтгэж буй бүх хүмүүс та бүхэндээ ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, зорилго тэмүүлэл нь аз хиймориор дүүрэн байхыг ахан дүүс бид чин сэтгэлээсээ ерөөн мэндчилье.

Анх 1992 онд 2 гишүүнтэй бизнесийн гараагаа эхлүүлсэн Макс Групп маань эдүгээ бизнесийн олон салбарт үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй, Монгол Улсын нэр хүнд бүхий групп компани, үндэсний бүтээн байгуулагч баялаг бүтээгч болон хөгжжээ. Бид эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахыг хичээсээр зөвхөн дотоодын хөрөнгө оруулалттайгаар, мөн Монгол хүний оюуны чадвар, хөдөлмөр чармайлтын үр дүнд чамгүй амжилт гарган ажиллаж байна.

Түүнчлэн, уул уурхайн салбарт хүч үзэж улс орны эдийн засаг, баруун бүсийн хөгжил цэцэглэлт, хүн ардын аж амьдралд бодитоор нөлөөлөх олон чухал төслүүдийг эхлүүллээ.

Хамтдаа бүтээх үнэ цэнээ улам бүр дэлгэрүүлэх, группийнхээ ирээдүйн сайн сайхныг цогцлоох 2050 оны хөгжлийн зорилго, зорилтоо тодорхойлон, түүнийхээ төлөө цаг тутам улам бүр хичээн ажиллаж буйгаа илэрхийлье.

Илүү сайхан Монголын төлөө нэгэн сэтгэл зүрхээр хамтдаа дэвжин хөгжицгөөе!

Д.ГАНБААТАР

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар,

Макс Группийн Ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга

Д.ЦЭРЭНЖИГМЭД

Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан,

Макс Группийн Ерөнхий Захирал