Макс Группийн дөрвөн компани “Entrepreneur-2023” арга хэмжээнээс шагнал хүртлээ

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “Entrepreneur-2023” арга хэмжээнээс “Макс Групп”- ийн дөрвөн компани шагнал хүртлээ.
26 дахь жилдээ зохион байгуулагдсан уг арга хэмжээнд “Оны онцлох аж ахуй нэгж”- ээр Сүү ХК, “Уул уурхайн салбарын Энтрепренер”-р Хан Алтай Ресурс ХХК, “Барилгын салбарын Энтрепренер”-р Макс Өргөө ХХК, Аялал жуулчлалын салбарын Энтрепренер”-р Макс Ложинг ХХК тус тус шалгарч, шагнал хүртлээ.
“Илүү Сайхан Монголыг Хамтын Үнэ Цэнээр Бүтээлцэж буй нийт ажилтнууд, хэрэглэгчид, бизнесийн хамтрагчид болон харилцагч нартаа халуун талархал илэрхийлье”

Leave a Reply

Your email address will not be published.