Cup cake сайн үйлсийн арга хэмжээ

Сонсголын бэрхшээлтэй болон сонсголгүй хүүхдүүдийн гэр бүлийнхэнд зориулсан сургалтын танхим нийслэлийн 29-р тусгай сургуульд байгуулах гэж байна. Тус танхимыг байгуулахад багагүй хэмжээний мөнгө шаардлагатай бөгөөд энэхүү мөнгийг цуглуулахад тус болох үүднээс Макс Моол худалдааны төвөөс санаачлан Cup cake сайн үйлсийн арга хэмжээг зохиосон. Тус өдөрлөгөөр сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдийн гараар аяган бялуу хийж худалдаалан олсон мөнгөө сургалтын танхим байгуулах зардалд хандивласан юм.