МАКС ЦЕНТР ХХК

“Макс Групп” нь нийтийн хоол үйлдвэрлэлийн бизнесийн үйл ажиллагааны цар хүрээг тэлэн дэлхийн сүлжээ ресторан “Бургер Кинг”-г Монгол Улсад нэвтрүүлэх онцгой эрхийг авснаар, “Макс Центр” ХХК 2015 онд үүсгэн байгуулагдсан. Бургер Кингийн хамт олон өнгөрсөн хугацаанд стандартын өндөр түвшинд бэлтгэсэн эрүүл, шинэхэн орц бүхий ил гал дээр шарсан үхэр, тахианы махан бургерээр хэрэглэгчдэдээ үйлчилдэг.

National Bureau-н гаргасан судалгаагаар 2017-2022 онд Монгол улсын түргэн хоолны рестораны зах зээл жилд 13.5 хувиар тогтмол өсөх дүр зураг гарчээ. Бургер кингийн хувьд, одоогоор зах зээлийн 14 хувийг эзэлж байгаа. Тасралтгүй хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаа хотжилт, хүн амын төвлөрөл, эдийн засгийн өсөлт зэрэг эерэг хүчин зүйлсийн нөлөөгөөр бид үндэсний хэмжээнд түргэн хоолны үйл ажиллагаа эрхлэгч хамгийн том тоглогч болох зорилго тавин ажиллаж байна.

Вэб сайт:

www.burgerking.mn

Утас:

77773030