Дусал цус, Нэг амь

Бусдын амийг аврахын төлөө Максчууд жил бүрийн 10-р сард цусаа хандивладаг сайхан заншилтай. 2016 оноос эхлэн жил бүр Үндэсний өгөх өдрийг тохиолдуулан цусаа хандивладаг бөгөөд давтагдсан тоогоор нийт 370 ажилтан хамрагдаж нийт 180 литр цус хандивласнаар нийт 1110 хүний амь насыг аврах боломжийг бэлэглэсэн.

2019 онд Макс Группийг Монгол Улсын “Цусны донор” байгууллагаар өргөмжилсөн байдаг. Нэг хүн нэг удаа цусаа өгөхөд 3 хүний амь авардаг юм. Тэгвэл энэ жил “Үндэсний өгөх өдөр”-ийн хүрээнд уламжлал ёсоор цус хандивлах “Дусал цус Нэг амь” хүмүүнлэгийн үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. Цус хандивлах донорын өдөрлөг 09:00-13:00 цагийн хооронд МАКС ТАУЕР барилгад болсон бөгөөд 17,15литр цус хандивласан юм. Макс группийн удирдлагууд болон ажиллагсад идэвхтэй оролцож, юутай ч харьцуулшгүй хүний эрдэнэт амийг аврах хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ орууллаа.

Leave a Reply

Your email address will not be published.