“BERINGER” дарс Монголд албан ёсоор ирлээ

Дарсны зах зээлийн хамгийн том тоглогч болох “Treasury Wine Estates” компани, “Макс Эксим” ХХК-тай албан ёсоор хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Дистрибьютерийн гэрээг байгуулж Америкийн нэгдсэн улсын хамгийн эртний дарс болох BERINGER брэндийг Монголын зах зээлд нийлүүлэхээр болсныг ийнхүү баталгаажуулсан юм. BERINGER брэндийн дарснууд нь өндөр технологийн нууц, өөрийн түүх, хэрэглээний соёл зэргийг Монголчуудад мэдрүүлэхээр боллоо.

Албан ёсны дистрибьютерийн гэрээг үсэглэхээр “Treasury Wine Estates” /TWE/ компанийн Азийн бүсийг хариуцсан ерөнхий менежер Graeme Medland Монголд зочлон ирсэн юм. Гарын үсэг зурах ёслол амжилттай болж цаашид Монголын зах зээл уг дарсыг импортлох болсондоо баяртай байгаагаа илэрхийлж байлаа. TWE компанийн дарсны мэргэжилтэн (sommelier) David Shoemaker брэндийн талаар маш сонирхолтой амталгаат сургалтыг шинэ хамтрагч болох “Макс Эксим” ХХК-д хийлээ.

Мөн цаашид тус компанийн томоохон дарсны брэндүүдийг Монголын зах зээлд импортлон борлуулах юм. “Макс Эксим” ХХК энэхүү дарсыг худалдан борлуулах албан ёсны харилцагч болж байгааг дуулгахад таатай байна.

Та энэхүү брэнд дарсны тухай дэлгэрэнгүй мэдээллийг “Treasury Wine Estates” компанийн албан ёсны www.tweglobal.com цахим хаягаар аваарай.