Макс Групп баруун бүсийн аймгуудад ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.

Үндэсний бүтээн байгуулагч Макс Групп баруун бүсийн аймгуудад хэрэгжүүлж буй уул уурхай, зам, барилгын төслүүддээ 400 ажлын байрыг шинээр зарлаж байгаатай холбогдуулан баруун бүсийн аймгуудад ажлын байрны нээлттэй өдөрлөгийг амжилттай зохион байгуулж байна.

Баянхонгор аймагт зохион байгуулагдсан өдөрлөгийн хүрээнд тус аймгийн 500 гаруй залуус хүрэлцэн ирж сонирхсон ажлын байрны талаар болон Макс Группийн салбар компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү үйл ажиллагаа нь тухайн бүс нутгийн ажлын байрыг нэмэгдүүлж, залуусын орон нутагтаа ажиллах боломжийг нээж өгч байгаагаараа онцлог болж байна. Нээлттэй өдөрлөг цааш үргэлжилж энэ сарын 22-нд Говь-Алтай, 23-нд Ховд, 25-нд Увс, 27-нд Завхан аймгуудад зохион байгуулагдана.
Leave a Reply