“Макс Өргөө ХХК” нь Барилгын салбар дахь энэ оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарлаа

“МАКС ГРУПП” –ийн “Макс Өргөө ХХК” нь Барилгын салбар дахь энэ оны шилдэг 10 аж ахуйн нэгээр шалгарч “Инженерийн шугам сүлжээний шилдэг аж ахуй нэгж”-ээр тодорлоо.

“Макс Өргөө ХХК” нь их хотын бүтээн байгуултанд 17 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулан орчин үеийн барилгын чанар хийц, өнгө үзэмжийг тодорхойлсон нийт 30 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын салбарт өөрсдийн жинтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө их үйлсээ зориулан хамтдаа зүтгэж буй нийт салбарын оролцогч талуудаа “Барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 97 жилийн ойн мэнд дэвшүүлье”

Leave a Reply

Your email address will not be published.