МАКС РӨҮД ХХК

Макс Групп зам засвар, арчлалтын “Арж Капитал” ХХК-д хөрөнгө оруулалт хийж, техник технологийн шинэчлэл хийв. Ингэснээр дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарт хөл тавьсан юм. Энэ цагаас хойш “Макс Рөүд” ХХК болон “Арж Капитал” компаниуд нь нэгдэж, 300 гаруй үндсэн ажиллагсадтайгаар салбартаа тэргүүлэн ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд Олон улсын болон Засгийн Газрын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд, хөдөө орон нутаг, нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 600 гаруй км хатуу хучилттай авто зам, төмөр бетон гүүр, сүүлийн үеийн ус зайлуулах систем бүхий дөрвөн эгнээ замын төслүүдийг барьж, ашиглалтанд оруулсан.

Сүүлийн жилүүдэд хийсэн томоохон бүтээн байгуулалт:

  • Өндөрхаан <-> Чойбалсан чиглэлийн – 143 км хатуу хучилттай авто зам
  • Тосон уул 19-р талбай <-> Баянхошуу боомт чиглэлийн – 104,6км хатуу хучилттай авто зам
  • Улаанбаатар<->Хөшигийн хөндий чиглэлийн – 3.2км хурдны хатуу хучилттай авто зам
  • Баянхонгор<->Алтай чиглэлийн – 126.7 км хатуу хучилттай авто зам
Вэб сайт:

www.arjcapital.mn

Facebook:

Arjcapital

Утас:

77772525