“Макс Групп” “Их хурд-10” шигшмэл хурдан морьдын уралдааны уралдаанч хүүхдүүдийг 315 сая төгрөгөөр шагналаа.

“Макс Групп” “Их хурд-10” шигшмэл хурдан морьдын уралдааны уралдаанч хүүхдүүдийг 315 сая төгрөгөөр шагналаа.

Монголын морин спорт, уяачдын холбооны 30 жилийн ой, “Их хурд-10” шигшмэл хурдан морьдын уралдааны хүрээнд “Макс Групп” хурдан морины уралдаанд амжилт үзүүлсэн уралдаанч хүүхдүүдийг нийт 315 сая төгрөгөөр ивээн тэтгэлээ.

Тодруулбал, “Их хурд–10” шигшмэл хурдан морьдын уралдаанд есөн насны морьд уралдаж, нас бүрийн эхний 35-д хурдалсан уралдаанч хүүхэд тус бүрт 800,000 төгрөгийн ХХБ-ны хадгаламж нээж, нийт 252 сая төгрөгийн хадгаламжийг унаач хүүхдүүдэд гардууллаа.

Үүнээс гадна “Их хурд-10” уралдаанд оролцсон уралдаанч хүүхдүүдэд олон улсын стандарт шаардлагыг хангасан 700 ширхэг хамгаалалтын малгай, мөн 9 насны морьдын айргийн тавд шалгарсан шилдэг уралдаанч хүүхэд тус бүрт 46 унадаг дугуй бэлэглэж, нийт 65 сая төгрөгийн зардлыг “Макс Групп” бүрэн санхүүжүүлэв.

“Макс Групп” нь “Бахархалт Монгол” бодлогын хүрээнд үндэсний уламжлалт өв соёлоо дээдлэн, тэр дундаа морин спортын хөгжил, Монгол уяачийн ур чадварыг дэлхий дахинд таниулах үйлсэд тууштай хувь нэмрээ оруулсаар ирсэн. Цаашид ч үндэсний үнэт зүйлсийг хамгаалан хөгжүүлэх, хойч үеэ дэмжих олон талт бодлого, санаачилгад идэвхтэй оролцож ажиллана.