8000 азтаны нэг нь та болсон ч байж магадгүй.

Макс группээс зарласан “Хийморь” сугалаат худалдаа амжиллтай явагдаж эхний үеийн азтангуудаа тодрууллаа. Сугалаат худалдаа нь Макс Группийн худалдаа үйлчилгээний салбарын нийт харилцагч, үйлчлүүлэгчдээ урамшуулж модон морин жилдээ аз хийморьтой байхыг хүсэн 8000 орчим хүнийг азтангаар тодруулж бэлэг барих гол зорилго юм. Тиймдээ ч энэхүү сугалаат худалдаа нь харилцагч, үйлчлүүлэгчидээс талархал хүлээн супер шагнал болох БАЙРны төлөө азаа үзэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
Сугалаат худалдааны гол онцлог нь хэрэглэгч өөрийн хэдэн сугалаатай байгааг болон бүртгэлтэй эсэх талаархи мэдээлэлийг сугалаа авсан даруйдаа hiimori.maxgroup.mn вэб хуудаснаас шалгаж баталгаажуулах боломжтой. Мөн сугалаанд оролцсон хүн бүрийн хожих магадлалыг нэмэгдүүлэх зорилгоор 3-н үетэйгээр нийт 8000 орчим хүнийг азтан болгох юм. Үүнээс гадна 1, 2-р үеийн сугалаанд оролцсон хэрэглэгчид бүгд 6/28-нд болох супер шагнал БАЙР болон бусад шагналуудын төлөө дахин азаа үзэх боломжтой юм.
“Хийморь”сугалаат худалдааны 1-р үеийн азтангуудаа танилцуулж байна.
Шагналын нэр
Азтаны нэр
Сугалааны дугаар
1
Хурдан удмын даага эрхийн бичиг
Ц.Цэрэндулам
004-31567
2
Гадаад хос аялал эрхийн бичиг
Л.Хандсүрэн
004-05136
3
Евромебел 2 сая төгрөг эрхийн бичиг
Д.Батмөнх
004-09264
4
Iphone5s гар утас
Монголмаа
004-30919
5
Монголын хос аялал эрхийн бичиг
П.Дэмүүлэн
004-08403
6
Жилийн бургер эрхийн бичиг
С.Золжаргал
004-02143
7
Жилийн пицца эрхийн бичиг
А.Баасанжаргал
004-06122
8
Жилийн сүүний эрхийн бичиг
Б.Бөхтөмөр
004-07993
9
GEOX Kids 10’000₮ эрхийн бичиг
 42-р төгссөн сугалааны дугаартай бүх хэрэглэгч
004-***42
10
BHS 10% эрхийн бичиг
 5-р төгссөн сугалааны дугаартай бүх хэрэглэгч
004-****5

 

Азтнуудын сэтгэгдэлээс:

Хурдан удмын даага хожсон азтан Ц.Цэрэндулам
Азтан болсондоо маш их баяртай байна. Ялангуяа Модон морин жилд хурдан Макс угшилын адуун сүргээс даага хожсонд их билэгшээж байгаа. Хийморь сугалаат худалдааны талаархи мэдээлэлийг аваад сугалаанд оролцож азаа үзхээр шийдсэн. Би худалдааны төвд, Макс Эксим компанийн бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг харилцагч байгаа юм. 1-р үед азтан болсон мөн дараа дараагийн үед ч боломж байгаа учир дахин азаа сорино гэж бодож байна. Мөн энэ сугалаат худалдааг зохион байгуулж байгаа Макс Группийн хамт олонд Хийморьтой байхыг хүсэж байна даа.
Гадаад хосоор аялах эрх хожсон Л.Хандсүрэн
Макс супермаркетийн цамбагарав дахь салбарын байнгын хэрэглэгч юм. Өдөр тутамд хүнсий бараагаа энэ дэлгүүрээс авдаг бөгөөд наалт цуглуулж сугалаа авсан. Азтан болсондоо маш их баяртай байна. Манай эдийн засагт хямрал нүүрлэж ард түмний амжиргаа муудаж байгаа энэ үед бидэнд бэлэг барьж маш оновчтой шагнал урамшуулал, олон хүмүүсийг хамарсан, шударга сугалаат худалдааг бидэнд зориулан явуулж байгаа нь талархууштай юм.  Надад одоо дараагийн үед оролцоход цөөхөн хэдэн наалт дутуу байгаа. 5-н сардаа багтааж дүүргээд 2 сугалааны эрхтэйгээр дахин азаа үзнэ дээ. Мөн өөр бусад сугалаанд оролцож байгаа болон оролцох гэж байгаа бүх хүмүүстэй азтай, хийморьтой байгаарай гэж ерөөе!
Iphone5s гар утас хожсон азтан Монголмаа
Макс Моолын BHS брэнд дэлгүүрээс хүрэм худалдаж авсан бөгөөд Хийморь сугалаанд санаандгүй оролцсон.  Сугалааны тухай касс дээрээс мэдээд сугалаа авч бүртгүүлсэн. Би сугалаанд нэг их итгээд байдаггүй л дээ. Тэгээд өөрийнхөө сугалааны мэдээлэлийг hiimori.maxgroup.mn сайтруу ороод шалгахад миний нэр, утасны дугаар бүртгэлтэй байсан юм. Шууд нэвтрүүлэгийн үер миний бүх дугаар таараад сүүлийн нэг орон тодруулах болход 11 хүнээс яг миний дугаар гарч ирэхэд үнэхээр их баярласан. Манай гэр 3-р хороололд гэр нь байдаг учираас Макс моол худалдааны төвөөр байнга үйлчилүүлдэг. Макс группийн бүх хэрэглэгчдэд азтай байж 8000 азтангуудын нэг болоорой гэж хүсье!

Хийморь сугалаат худалдаанд оролцож байгаа бүх хэрэглэгчиддээ дараагийн үед амжилт хүсье! Мөн та 1-р үеийн сугалаанд азтан болсон эсэхээhiimori.maxgroup.mn вэб хуудаснаас шалгаад үзээрэй! Эзэнд нь Хийморь, Азанд нь Байр