Макс Группийн хэмжээнд ажиллаж байгаа нийт 2500 ажилтны 48%-г эмэгтэйчүүд эзэлдэг бол топ түвшинд 51%-г эмэгтэй удирдлагууд бүрдүүлж байна.
Группийн Хүний нөөц болон Нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд ажлын байран дахь жендерийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор олон ажлуудыг хэрэгжүүлж байгаагаас дурьдвал,
Цаашид бид эмэгтэй ажилтнуудынхаа манлайлал, каръерын хөгжлийг дэмжих зорилгоор эмэгтэйчүүдийн клуб байгуулахаар зорьж байгаа төдийгүй хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргэн орж байгаа ажилтнууддаа зориулсан дасан зохицлын тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
Макс Группийн хэмжээнд үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, уул уурхай, бүтээн байгуулалт гээд 10 гаруй салбарт ажиллаж, Илүү Сайхан Монголын төлөө зүтгэж байгаа бахархалт бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлье!