[vc_empty_space height=”40px”]
Аливаа бизнес орцыг оновчтой, үр ашигтай байдлаар удирдан хүссэн гарцыг гаргах замаар үйл ажиллагаагаа явуулдаг. Бизнесийн байгууллага дахь ХҮН-КАПИТАЛ-ТЕХНОЛОГИ, САНХҮҮ гэх мэт нөөцүүдээс ХҮН бол байгууллагын амжилт, хөгжилд хамгийн их нөлөө бүхий гол нөөц мөн.
Хүн гэдэг нь байгууллагын ажилтан, байгууллагын иргэн. Ажилтан бол чадвар потенциаль нь хэзээ ч шавхагддаггүй, тасралтгүй хөгжиж өөрчлөгдөж байдаг мөн байгууллагад боломжийг бий болгохын зэрэгцээ бас эрсдлийг бий болгож байдаг.
Бизнесээ томруулъя, байгууллагаа хөгжүүлье гэвэл ажилтнаа хөгжүүлэхээс гадна ажилтныхаа хандлага, байгууллагадаа, ажилдаа сэтгэлтэй болгох тал дээр нь анхаарах цаг болсоныг аль ч түвшинд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа.
Орчин үед байгууллагууд “Engaged employee” буюу ажилтныг байгууллагад нь дурлуулах, сэтгэлийг нь татах, тогтоох бодлогыг хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгон хэрэгжүүлж байна.
Байгууллага, компани зөвхөн хүнийг ажиллуулаад цалин хөлс өгөхөөс гадна сургаж, хөгжүүлдэг “СУРГУУЛЬ” эерэг өөрчлөлт рүү хөтөлж, амьдралыг нь өөрчилж, шинэ шинэ боломжуудыг нээж өгдөг “БУЯНЫ БАЙГУУЛЛАГА” юм.
Харин энэ бүхнийг ажилтан тань хир сайн ойлгодог вэ?
Ажилтан байгууллагынхаа өөрт нь зориулж байгаа хөрөнгө оруулалт, үнэ цэнийг ойлгож гэмээ нь байгууллагаа илүү их хайрлан, түүний төлөө гэж сэтгэлээр ажиллах боломжтой.
Компани, Ажилтан хоёрын харилцаа маш тодорхой байх ёстой. Бие биедээ юу өгч байгаа нь, харилцан ямар үнэ цэнийг бүтээж байгаа нь маш тодорхой байх ёстой. Байгууллага, Ажилтан хоёрын хооронд “хайрын” харилцаа байдаг бөгөөд байгууллагаа хайрлах сэтгэл ажилтан бүрт байдаг гэдэгт би итгэдэг.
Ажилтан тэр хайраа яагаад сайн илэрхийлэхгүй байна, эсвэл хэрхэн илэрхийлэх аргаа мэдэхгүй байна уу?
Судалгаагаар өнөөдөр Монгол ажилтны нэг өдрийн хөдөлмөрийн бүтээмж 40,3 хувьтай гарч байгаа нь маш хангалтгүй үзүүлэлт бөгөөд үүнд хоёр тал, өөрөөр хэлбэл компанийн удирдлага, ажилтан аль аль нь буруутай.
Буруутгах хамгийн эхний шалтгаан компани, ажилтан хоёрын харилцаа анхнаасаа тодорхой биш байна, хоёр дахь шалтгаан компани өөрийн соёлд таарах ажилтнаа аваагүй байна, гуравдахь шалтгаан компанийн бизнесийн үнэт зүйлс тодорхой биш, дөрөв дэхь шалтгаан компани ажилтандаа ажилдаа, байгууллагадаа сэтгэлтэй хандах хандлагыг зааж өгөөгүйд байгаа юм.Компанид ур чадвартай, туршлагатай ажилтан хэрэгтэй ч түүнтэй зэрэгцээд эерэг хандлагатай, сэтгэлтэй ажилтан хэрэгтэй байна.
Компанид сайн ажилтан, сэтгэлтэй ажилтан гэх 2 төрлийн ажилтнууд байдаг.Сайн ажилтан:
Сэтгэлтэй ажилтан:
Сэтгэлтэй ажилтан бусад ажилтнуудыг бодвол ажлаас гарах магадлал 25% бага, ажил дээрээ алдах гаргах магадлал 60% бага, бусадтай харьцуулахад бүтээмж нь 18%-иар өндөр, сэтгэлтэй ажилтантай байгууллагын харилцагч, хэрэглэгчдийн сэтгэл ханамж 37%-иар илүү өндөр байдаг тухай судалгаа байдаг.
Сэтгэлтэй ажилтнууд байгууллагадаа дээрхээр хязгаарлагдахгүй өндөр үр дүн, үнэ цэнийг өгч байдгийн хамгийн бас нэг жишээ нь тэдний ЁС ЗҮЙТЭЙ байдал юм.
Сэтгэлтэй ажилтнаас л үнэнч шударга, ёс зүйтэй зан чанар үйлдэл бүрт нь илэрдэг. Хүний нөөцийн салбарт ажиллах хугацаанд миний олж харсан бас сэтгэл эмзэглэдэг зүйл бол ажилтнуудын ёс зүйгүй байдал болон аливаад хоёр сэтгэлээр хандах явдал.
Компанийн эзэн, удирдлагуудын оюуны болон сэтгэлийн хүчээ зориулан олж ирсэн хөрөнгө, бүтээсэн баялагийг хөгжүүлээд улам үнэ цэнэтэй болгоод явах, аль эсвэл баллаж орхих нь Ажилтан л байдаг. Тиймээс компанийн эзэн та хол явъя гэж хүсэж л байгаа бол ажилтнуудаа байгууллагаа, ажлаа гэх сэтгэлтэй болго. Яаж гэж үү ?
Компанийн удирдлага, үүсгэн байгуулагч та:
Сэтгэлгүй болон ажилдаа дундуур сэтгэлээр ханддаг ажилтнуудыг таних амархан. Тамхи татахад зориулж байгаа цаг хугацаа, үдийн цайны цагаа тогтмол хэтрүүлэх, ажлын цагаар утсаар хувийн яриандаа хязгаар тавьдаггүй байдал, интернет, цахим орчинд байнгын идэвхитэй байдаг цаг хугацаа, ажилдаа гаргасан алдаагаа давтан гаргадаг, ажилдаа зөвхөн гүйцэтгэгчийн түвшинд ханддаг, ямар нэгэн санаачилга гаргахгүй, ажлынхаа үнэ цэнийг өсгөхийн тулд санаачилгаараа өөрийгөө хөгжүүлэхгүй байгаа бол тэр сэтгэлгүй ажилтан. Компанидаа, ажилдаа сэтгэлтэй хандана гэдэг зөвхөн гоё ярих биш сэтгэлээ зориулж, биеэр хийх үйлдэл юм.
Компанийн эзэд өнөөдөр ажилтнуудаасаа эерэг хандлага, чин сэтгэлээсээ ажиллахыг л хүсээд байдаг атлаа хэрхэн сэтгэлтэй болгох тал дээр бага анхаардаг.
Ажилтан ажлынхаа ач холбогдол, өөрийнх нь амьдрал, хувийн өсөлт хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг дараах байдлаар:
Танай компанид сэтгэлтэй ажилтнууд олон байх тусмаа хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн багасна, хэрэглэгч, харилцагч нарын сэтгэл ханамж өндөр байна, компанид шинэ санаачлагууд ундарсаар, та байхгүй ч ажил хэвийн явагдана. Хамгийн сайхан нь таны бүтээсэн брэндингийг улам гялалзуулна,
Ажилтнуудаа компанидаа, ажилдаа сэтгэлээсээ хандаасай гэж хүсэж байгаа бол удирдагч таны ажилтнууддаа хэлдэг үг, хийдэг үйлдэл, зориулдаг сэтгэл хамгийн чухал нөлөөтэй.
Өнөөдөр Монголын төрийн ба хувийн хэвшлийн байгуулага, компаниудын бүх ажилтнууд юу юунаас илүү “Ажил бол урамшуулал авах хэрэгсэл биш, ажилтай байгаа минь өөрөө урамшуулал” гэсэн сэтгэлгээтэй болж, хийж байгаа ажлынхаа бусдад өгөх үнэ цэнийг ойлгодог болвол энэ их шилжилт хөдөлгөөн, ажлын байрны стресс бухимдал, үл ойлголцол, бүтээмжгүй байдал багасах нь гарцаагүй.
Хөрөнгө оруулалт байгууллагын хөгжлийг хөдөлгөх хүч ч гэсэн чин сэтгэлтэй, ёс зүйтэй ажилтнуудынхаа хүчээр компани хөгжлөө бүтээнэ.
Компани хямралыг сэтгэлтэй ажилтнуудынхаа хүчээр давна. Энэ мэтчилэнгээр сэтгэлтэй, ёс зүйтэй ажилтнууд байгууллагадаа хэмжиж баршгүй их үнэ цэнийг бүтээдэг.
Нийтлэлийг бичсэн: Г. Батханд Макс Группийн сургалт хөгжлийн менежер, Зөвлөх, Сургагч багш