Better Mongolia #14

ИЛҮҮ САЙХАН МОНГОЛЫН ТӨЛӨӨ

“Макс Рөүд” ХХК-ийн замын инженер С.Өлзийбаян 2019 онд замын инженер мэргэжлээр төгсөөд, өдийг хүртэл энэ салбарт ажиллаж байна. Монголын бүтээн байгуулалтын улирал богино учраас ажил ид өрнөдөг саруудад төслийн ажлаа хугацаанд нь гүйцэтгэхийн төлөө баг хамт олноороо шаргуу ажилладаг.
Хүмүүс замын ажлыг асфальт хучих төдийхөн гэж харах нь бий. Харин нэг төслийн ард автозам, явган хүний зам, гүүрэн гарц, гэрэлтүүлэг, тохижилт, борооны ус зайлуулах шугам, замын хөдөлгөөний аюулгүй байдал зэрэг олон ажлыг уялдуулан зохион байгуулах шаардлагатай байдаг.
Замын ажил бол зөвхөн зам тавих биш. Богино хугацаанд, цаг агаарын хүнд нөхцөлд олон хүний хөдөлмөрийг нэгтгэн, чанар, аюулгүй байдал, хариуцлагыг зэрэг хангаж бүтээн байгуулалт хийх ажил юм.
Тиймээс бидний өдөр бүр зорчиж буй нэг замын цаана олон хүний хөдөлмөр, инженерийн тооцоо, хариуцлага, сэтгэл шингэсэн байдаг.