“Макс Групп” нь “Эрүүл Монгол” бодлогынхоо хүрээнд Говь-Алтай аймгийн Төрөх эмнэлгийн барилгын гадна дулаалга, металл фасадын ажлыг нийт 1 тэрбум 446 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэн, хүлээлгэн өглөө.
Төслийн хүрээнд эмнэлгийн барилгын гадна фасадын нийт 1,426 м² талбайд дулаалга хийж, металл фасад угсарсан бөгөөд энэхүү бүтээн байгуулалт нь эх, нярайн эрүүл мэндийг хамгаалах, орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ баруун бүсийн хөгжилд оруулж буй “Макс Групп”-ийн бодит хувь нэмэр юм.