Хан Алтай Ресурс ХХК олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Great Place to Work® буюу “Ажиллахад хамгийн таатай байгууллага” батламжийг хүртэж, салбартаа хүн төвт соёлын жишиг тогтоогч байгууллагуудын нэг боллоо.
Энэхүү нэр хүндтэй батламж нь манай компанийн хэрэгжүүлж буй хүн төвт бодлого, ажилтнуудын хөгжил, эрүүл аюулгүй ажлын орчин, харилцан хүндлэл, итгэлцэл, ажил болон байгууллагаараа бахархах мэдрэмж, шударга байдалд суурилсан байгууллагын соёлын бодит үнэлгээ юм.
Дэлхийд өрсөлдөхүйц уурхайг бүтээн байгуулах бидний зорилго зөвхөн дэвшилтэт техник, технологи, өндөр бүтээмжээр хэмжигдэхгүй, харин энэхүү зорилгын цөмд сэтгэлтэй, чадварлаг, хариуцлагатай, эв нэгдэлтэй 1,100 ажилтнуудын хамтын хүч оршдог.
Ажиллахад таатай байгууллагыг хамтдаа бүтээлцсэн нийт Хан Алтайчууддаа болон тэдний гэр бүлд чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Бид хүн төвт бодлого, “Хүн ба Байгаль” үнэт зүйлсээ эрхэмлэсэн соёлоо улам бэхжүүлж, дэлхийд өрсөлдөхүйц уурхайг бүтээн байгуулах зорилгоо хамтдаа бодит болгохын төлөө тууштай ажиллах болно.