Burger King Mongolia нь Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн “Дархан Юнайтед” багийн ерөнхий спонсороор хамтран ажиллахаар боллоо.
2026–2027 оны улирлын турш энэхүү хамтын ажиллагааны хүрээнд сагсан бөмбөгийн спортыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, залуу үеийн спортын оролцоог нэмэгдүүлэх, багийн ажиллагаа, эерэг үнэт зүйлсийг дэмжих олон талт төсөл, идэвхжүүлэлтүүдийг хэрэгжүүлнэ.
Спортын үнэ цэн, багийн ажиллагаа, залуу тоглогчдын хөгжлийг дэмжих чиглэлд Burger King Mongolia хамтран ажиллах болсондоо баяртай байна.
Ийнхүү Burger King Mongolia Дархан Юнайтед баг хамтдаа спортын үнэ цэн, багийн ажиллагаа, залуу үеийн оролцоог дэмжих шинэ хамтын ажиллагааны эхлэлийг тавьж байна.