“Макс Групп” төслийн удирдлагын олон улсын стандарт, шилдэг туршлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, төслийн хэрэгжилтийн үр ашиг, чанарыг дээшлүүлэх, зорилгоор “Project Management Institute”-ийн Монгол дахь салбар байгууллага болох “PMI Mongolia Chapter”-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд “Макс Групп”-ийн хэрэгжүүлж буй төслүүдийн удирдлага, төлөвлөлт, хэрэгжилтийг олон улсын нийтлэг стандарт, аргачлалд нийцүүлэн сайжруулахын зэрэгцээ төслийн удирдагчид болон багийн гишүүдийн мэргэжлийн ур чадварыг үе шаттайгаар хөгжүүлэх сургалт, чадавхжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
Мөн ажилтнуудаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн PMP (Project Management Professional) болон бусад мэргэжлийн гэрчилгээний шалгалтад бэлтгэх, мэргэшүүлэх замаар төслийн удирдлагын чиглэлээр олон улсын түвшний мэргэжлийн баг бүрдүүлэхэд хамтран ажиллана.
Макс Групп нь салбар бүртээ олон улсын стандартыг нэвтрүүлж, мэргэшсэн баг хамт олноор дамжуулан улс орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах бүтээн байгуулалт, төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна.