Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан салбарын хөгжил, бүтээн байгуулалтад бодит хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжүүдийг шалгарууллаа.
Энэ хүрээнд “Макс Групп”-ийн барилга угсралт, бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Макс Өргөө” ХХК, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Цэнгазар” ХХК тус бүр “ШИЛДЭГ-100” аж ахуйн нэгжээр шалгарлаа.
Салбарынхаа хөгжилд тууштай хувь нэмрээ оруулж, чанар, стандарт, мэргэжлийн ур чадварыг эрхэмлэн ажиллаж буй “Цэнгазар” ХХК, “Макс Өргөө” ХХК-ийн нийт хамт олондоо баяр хүргэе.
Барилгын салбарын 100 жилийн түүхийн дараагийн хуудсыг хамтдаа бүтээж, “Илүү Сайхан Монголын төлөө”-х хувь нэмрээ тууштай үргэлжлүүлсээр байхыг хүсэн ерөөе.