“Макс Групп” Ногоон Монгол, тогтвортой ирээдүйн төлөө түүчээлэн ажилласаар байна.
2026-08-21
🌏“Макс Групп” нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад нэгдэн, “Таван Монгол” бодлогынхоо хүрээнд 2025 онд нийгэм, байгаль орчны төслүүдэд 91.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд (COP17) зориулан байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чиглэлээр хэрэгжүүлсэн бодит ажлуудаа бид танилцуулж байна:
🌱“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд сүүлийн 14 жилд 102,959 мод тарьж ургуулсан бөгөөд 2032 он гэхэд 80,000 гаруй мод, бут нэмж тарихаар зорин ажиллаж байна.
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлд 5 МВт-ын салхин сэнсний төслийг ашиглалтад орууллаа.
2009–2025 онд бид нийт 1,012 км авто зам барьж, 930 га-д нөхөн сэргээлт хийн, 8,190 га хөрсний эвдрэлийг бууруулав. (2025 онд 75.4 га-д биологийн нөхөн сэргээлт хийсэн).
Говь-Алтай аймгийн Тайшир суманд байрлах “Тайшир” шохойн үйлдвэрт Монголын анхны “Хаягдалгүй, битүү циклийн технологи”-ийг нэвтрүүлсэн. Ингэснээр технологийн усны 99%-ийг дахин ашиглаж, утаат шүүлтүүрээр агаарын тоосонцрыг 99% хүртэл шүүн, хаягдал дулааныг эргүүлэн ашиглаж байна.