МАКС ГРУПП”-ИЙН ХУДАЛДАН АВАЛТЫН ПОРТАЛ САЙТ ШИНЭЧЛЭГДЛЭЭ.
2026-08-10

“Макс Групп” харилцагч, ханган нийлүүлэгчдэдээ зориулан худалдан авалтын үйл ажиллагааг илүү нээлттэй, шуурхай, хялбар болгох үүднээс Худалдан авалтын портал сайтаа шинэчлэн ашиглалтад орууллаа.

Та https://supplier.maxgroup.mn/ цахим хуудаст хандан системд бүртгүүлснээр “Макс Групп”-ийн зарлаж буй худалдан авалт, сонгон шалгаруулалтад ижил тэгш нөхцөлтэйгээр, түргэн шуурхай оролцох боломжтой юм.

Системийн давуу талууд:

  • Нэг бүртгэлээр хамтран ажиллах боломж: Системд нэг удаа бүртгүүлээд нээлттэй бүх тендер болон хамтран ажиллах саналуудад шууд оролцоно.

  • Төхөөрөмж үл хамааран удирдах: Компьютер болон гар утаснаасаа хэзээ ч, хаанаас ч бүртгэлээ шинэчилж, удирдах боломжтой.

  • Мэдээллийг цаг тухай бүрт авах: Зарлагдаж буй тендерийн мэдээллийг цаг алдалгүй хүлээн авна.

  • Харилцан холбоотой цахим систем: Сонгон шалгаруулалтын үр дүн, мэдэгдлийг цахимаар авч, шаардлагатай тохиолдолд санал болон тодруулгыг хялбархан илгээнэ.

Ил тод, шударга, нээлттэй зарчим:

  • Шударга үнэлгээ: Худалдан авалтыг батлагдсан үнэлгээний журам, шалгуурын дагуу хараат бусаар үнэлнэ.

  • Ижил тэгш оролцоо: Шаардлага хангасан бүх аж ахуйн нэгж, хувь хүнд адил тэгш боломж олгоно.

  • ЖДҮ, орон нутгийг дэмжих: ЖДҮ, гарааны бизнес болон орон нутгийн ханган нийлүүлэгчдийг бодлогоор дэмжиж ажиллана.

  • Урт хугацааны хамтын ажиллагаа: Найдвартай ханган нийлүүлэгчидтэй урт хугацааны тогтвортой партнершипийг эрхэмлэнэ.

 

Хэрхэн бүртгүүлэх вэ?

  • Алхам 1: supplier.maxgroup.mn цахим системд байгууллага эсвэл хувь хүнээр бүртгүүлнэ.

  • Алхам 2: Шаардлагатай мэдээлэл, баримт бичгээ нэг удаа оруулж баталгаажуулна.

  • Алхам 3: Нэг бүртгэлээр “Макс Групп”-ийн бүх нээлттэй тендерт оролцох боломжтой болно.

Илүү сайхан Монголын төлөө

👉 Веб сайт: https://supplier.maxgroup.mn/