“Аз жаргалтай ажилтан” хөтөлбөр
2026-07-24

Макс Групп нь “Аз жаргалтай ажилтан” хөтөлбөрийнхөө хүрээнд ажилтнууд болон тэдний гэр бүлд зориулан Санзай дахь зуны зусланг ажиллуулж ирсэн билээ.

2025 онд бид Гэр бүлийн сайн сайханд чиглэсэн дараагийн төсөл болох “M35 Collective” хаус хотхоныг ашиглалтад оруулснаар Максчууд жилийн дөрвөн улирлын турш цэвэр агаарт, тав тухтай орчинд амьдрах боломжтой боллоо.