СҮҮ365: ИРЭЭДҮЙН “ИХ МАСТЕР”-УУД ТОДОРЛОО
2026-03-31
Сүү ХК-ийн нэрэмжит “Сүү365” өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. Оюун ухаан, тэсвэр хатуужил, ур чадварын гайхамшгийг харуулсан энэхүү тэмцээн гурван өдрийн турш үргэлжилж, 600 гаруй өсвөрийн тамирчин авхаалж самбаа, логик сэтгэлгээ, ур ухаанаараа өрсөлдөн, таван насны ангилал тус бүр таван байрыг шалгаруулж, бяцхан “Их мастер”-ууд аваргын цомоо өргөлөө.