Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг алдаршуулдаг МҮХАҮТ-ын “Entrepreneur 2025” шагнал гардуулах ёслол 28 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
МҮХАҮТ-аас энэхүү нэр хүндтэй шалгаруулалтыг явуулахдаа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 6,000 гаруй аж ахуйн нэгжээс танхимын гишүүнчлэлтэй 3,000 гаруй байгууллагын тайлан, үзүүлэлтэд үндэслэн салбар бүртээ манлайлсан шилдэг 30 компанийг тодруулдаг уламжлалтай.
Энэхүү шалгаруулалтад “Макс Групп”-ийн салбар компаниуд амжилт бүтээлээрээ тэргүүлэн, дараах нэр хүндтэй шагналуудын эзэн боллоо.
ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ: “СҮҮ” ХК
Монголын бизнесийн салбарын чанар, стандартын баталгаа, итгэлцлийн бэлгэ тэмдэг болсон “МӨНГӨН МЕРКУРИ” цомын эзнээр “Сүү” ХК тодорч, Оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарлаа.
ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖҮҮД:
• Хүнд үйлдвэрийн салбарын Энтрепренёр: “Цэнгазар” ХХК (Салбарын хөгжилд инновац, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн амжилтаар)
• Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч: “Хан Алтай Ресурс” ХХК (Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай үйлдвэрлэлийн менежментийг хэрэгжүүлсэн амжилтаар)
“Макс Групп”-ийн нэр хүндийг өндөрт өргөж, салбар бүртээ манлайлан ажиллаж буй нийт хамт олондоо болон биднийг ямагт дэмжиж ирсэн харилцагч, түншүүддээ гүн талархал илэрхийлье.
Бид эх орныхоо хөгжил дэвшил, ирээдүйн үнэ цэнийн төлөө тууштай хөдөлмөрлөж, Илүү сайхан Монголыг хамтдаа бүтээнэ.