Эрдэс баялгийн салбарын 2025 оны шилдгүүдийг шалгаруулах “Miners Day 2025” Хүндэтгэлийн арга хэмжээ амжилттай болж өндөрлөн салбарын шилдгүүдийг тодрууллаа.
Энэхүү баярт мөчид “Макс Групп”-ийн салбар компаниуд амжилт бүтээлээрээ тэргүүлж салбарын өндөр нэр хүндтэй шагналуудын эзэн боллоо.
2025 ОНЫ ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БАЙГУУЛЛАГА: ЦЭНГАЗАР ХХК
“Макс Групп”-ийн салбар компани болох Цэнгазар ХХК нь Говь Алтай аймгийн Тайшир суманд хэрэгжүүлсэн Дөрвөлжин шохойн чулууны орд болон “Тайшир шохойн үйлдвэрлэл”-ийн төслөөрөө Шилдэг хөрөнгө оруулагч байгууллагаар шалгарлаа.
Төслийн хүрээнд нийт 126 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж дотоодын түүхий эдэд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэн импортыг орлох бодит үр дүнг бий болгосон.
“МУУҮА” ИЙН 2025 ОНЫ НЭРЭМЖИТ ШАГНАЛ: ХАН АЛТАЙ РЕСУРС ХХК
Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн 2025 оны Нэрэмжит шагналаар “Макс Групп”-ийн салбар компани болох Хан Алтай Ресурс ХХК тодорлоо.
Тус компани нь 2025 онд нийт 6.3 км урт туузан дамжуургыг ашиглалтад оруулж хүдэр тээвэрлэлтийг тасралтгүй найдвартай гүйцэтгэхийн зэрэгцээ хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлж энэхүү шагналыг хүртэв.
Мөн 5 МВт ын салхин сэнс батерей хуримтлууртай сэргээгдэх эрчим хүчний төслийг амжилттай эхлүүлж уурхайн эрчим хүчний тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулсан хариуцлагатай уул уурхайн жишиг төслийг хэрэгжүүлж байна.
Монголын уул уурхайн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй 2025 оны шилдэг байгууллагуудын хамт олонд баяр хүргэе.