Монгол Улсын хэмжээнд ажил олгогч байгууллагуудын ажлын орчин, хүний нөөцийн бодлого, ажилтны хөгжлийг дэмжих шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хүндээ ээлтэй байгууллагуудыг тодруулах зорилготой “Good Workplace Awards 2025” үндэсний арга хэмжээ 4 дэх жилдээ зохион байгуулагдаж, “Макс Групп” “Family supportive” буюу “Гэр бүлд ээлтэй шилдэг ажил олгогч” -оор шалгарлаа.
“Макс Групп”-ийн хүн төвт бодлогын цөм нь ажилтны өсөлт хөгжил, ажилтны сайн сайханд чиглэдэг бөгөөд томоохон багц төсөл хөтөлбөрүүдээр дамжин хэрэгждэг.
2025 онд ажилтан, тэдний гэр бүлийн сайн сайханд зориулсан “Max happiness” багц хөтөлбөрийн хүрээнд орон сууцны урьдчилгаа, цэцэрлэг, дөрвөн улирлын таун хаус хотхон, талархлын хуримтлал, хөнгөлөлттэй зээл болон дэд хөтөлбөрүүдэд зориулж нийт арав гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Хамтдаа Илүү сайхан Монголыг бүтээлцэж буй нийт хамт олондоо болон гэр бүлд нь сайн сайхныг хүсэн ерөөе.
