“Дусал цус-Нэг амь” цусаа хандивлах аян
2025-10-30
“Макс Групп”-ийн хамт олон 2025 оны 10 сарын 29-ны өдөр “Дусал цус-Нэг амь” цусаа хандивлах аянд нэгдэн нийт 92 ажилтан 32 литр цусыг хандивлан, 276 хүний амь насыг аврахад өөрсдийн хувь нэмрээ орууллаа.
Макс Групп нь энэхүү аянд 2014 оноос хойш 12 дахь жилдээ нэгдэж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 647 ажилтан нийт 230 гаруй литр цусыг хандивлаад байна.
Бусдын амь насыг аврахад өөрийн үнэт хувь нэмрээ оруулж буй цусаа хандивласан нийт хамт олондоо талархал илэрхийлье.