ндэсний сүлжээ дэлгүүр “М-Март”-г эзэмшигч Макс Групп дэлхийд нэр хүндтэй Францын Delifrance компанитай албан ёсны хамтын ажиллагаа эхлүүлж, Франц бэйкериний соёлыг Монголын хэрэглэгчдэд хүргэх томоохон алхмыг хийлээ.
Delifrance нь 1978 онд байгуулагдсан, Францын бэйкериний салбарт 45 жилийн туршлагатай, дэлхийн 100 гаруй оронд бүтээгдэхүүнээ амжилттай нийлүүлдэг нэр хүндтэй брэнд юм. Тус компанийн бүтээгдэхүүнүүд нь bread, viennoiserie, patisserie, savoury зэрэг төрлүүд дээр тулгуурласан шинэлэг технологи, чанарын баталгааг хослуулсан шийдлээрээ ялгардаг. Энэхүү технологи нь амт, шинэхэн байдлыг алдагдуулахгүйгээр хэрэглэгчдэд хүргэх боломжийг олгодог.
Хамтын ажиллагааны хүрээнд 2025 оны 10-р сарын 16-нд Delifrance компанийн Зүүн Өмнөд Азийн экспорт, Бизнес хөгжлийн менежер Жулиан Харел, Макс Группийн Худалдаа, Аялал жуулчлалын бизнес хариуцсан захирал Ц.Мишээл нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Мөн Delifrance компанийн ерөнхий тогооч Ноён Ханс Макс Группийн охин компанийн удирдлагуудад бүтээгдэхүүнүүдийн албан ёсны танилцуулга, амталгааг амжилттай зохион байгууллаа.
Тун удахгүй “М-Март” сүлжээ дэлгүүрийн 34 салбарт 20 гаруй нэр төрлийн бэйкери бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж эхлэх гэж байна.
Өглөө бүр Францын бэйкериний шинэхэн амт, үнэрийг мэдрэх, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чанарыг эх орондоо ойроос амтлах боломжтой боллоо.
Франц бэйкериний соёлыг түгээнэ – зөвхөн “М-Март”-д