Тайшир шохой үйлдвэрлэл- ийн нээлтэд зориулсан “Эрийн Гурван Наадам” Говь-Алтай аймагт болж өндөрлөлөө.
2025-09-12
“Макс Групп”-ийн хөрөнгө оруулалттай “Цэн Газар” ХХК нь Монгол Улсын дотоодын шохойн хэрэгцээний 25 хувийг дангаар хангах хүчин чадал бүхий “Тайшир шохой” үйлдвэрлэлийнхээ нээлтийг Говь-Алтай аймагт албан ёсоор зохион байгууллаа.
Үйлдвэрлэлийн нээлтийн арга хэмжээний хүрээнд “Эрийн Гурван Наадам” болон хүүхэд багачуудын дунд шатар, даамны тэмцээн зохион байгуулж, Улс, аймгийн цолтой бөхчүүд, шилдэг уяачид, харваачид төдийгүй оюунлаг хүүхэд багачууд өргөнөөр оролцлоо.
 
 
ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД
 
Хүчит 64 бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээ, “Макс Групп”-ийн Бөх Монгол Улсын Начин О.Лхагвадорж зургаа даван түрүүлж, үзэгч олноо баясгалаа.
 
ХУРДАН МОРЬДЫН УРАЛДААН
 
• Соёолонгийн уралдаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Л.Чойжамцын хүрэн үрээ түрүүлж, уяа сойлгыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, аймгийн алдартад Уяач А.Батжаргал тааруулсан байна. Морь нь Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, нийслэлийн алдарт Уяач Э.Золбадрахын унаган адуу,
• Их насны морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, сумын алдарт Уяач З.Мөнх-Эрдэнийн цэгээн морь түрүүлж, уяа сойлгыг сумын алдарт Уяач З.Эрхэмбаяр тааруулсан бөгөөд морь нь Хэнтий аймгийн Галшарын унаган адуу,
 
СУРЫН ХАРВАА
 
• Эрэгтэй төрөлд Завхан аймгийн Сантмаргаз сумын харьяат, аймгийн мэргэн, спортын мастер Б.Даваадамдин тэргүүн байр эзэллээ.
• Эмэгтэй төрөлд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын харьяат, Монгол Улсын мэргэн Ч.Гандаваа тэргүүн байр эзэллээ.
 
ШАТАР, ДААМНЫ ТЭМЦЭЭН
 
Мөн хүүхдийн авьяас чадварыг дэмжих зорилгоор шатар, даамны тэмцээн зохион байгуулагдаж, нийт 120 хүүхэд оюун ухаан, авхаалж самбаагаа сорьсон нь арга хэмжээний нэгэн онцлох хэсэг боллоо.
Ийнхүү “Тайшир шохойн үйлдвэрлэл”-ийн нээлтийн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.
 
Энэхүү баярт үйл явдлыг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлсэн Говь-Алтай аймгийн зон олондоо болон идэвхтэй оролцсон тамирчин, уяач, харваач, хүүхэд багачууддаа талархал илэрхийлье.
 
Хүндэтгэсэн,
Макс Групп