Сүү ХК-ийн дэргэдэх “Мөрөөдлийн цэцэрлэг” хоёр дахь хичээлийн шинэ жилдээ үүд хаалгаа нээлээ.
2025-09-01
АМАР ТАЙВАН, АЗ ЖАРГАЛТАЙ СҮҮН ГЭР БҮЛ
Сүү ХК-ийн дэргэдэх “Мөрөөдлийн цэцэрлэг” хоёр дахь хичээлийн шинэ жилдээ үүд хаалгаа нээж, бяцхан сүүн гэр бүлийнхнээ гишүүдийг хүлээн авах үйл ажиллагаа боллоо.
Уг үйл ажиллагаанд Сүү ХК-ийн удирдлага, ажилтнууд тэдний бяцхан үрс оролцож сүүн гэр бүлийн хамт олон амар тайван, аз жаргалтай, ажилж, сурч боловсрох өдрүүд эхэллээ.
“Мөрөөдлийн цэцэрлэг” нь дан ганц эрүүл аюулгүй орчныг бий болгохоос гадна хүүхдийн сургуулийн өмнөх боловсролыг чанартайгаар олгож, нэг ангид 10-20 хүүхдийн дүүргэлттэйгээр Монгол Улсын зөвлөх багшийн удирдлага дор хичээллэж байгаа нь ирээдүйн “эздэд” оруулж буй нэгэн хөрөнгө оруулалт юм.