Макс Группийн зүгээс ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор хэрэгжүүлсэн “Макс Интерншип – 2025” хөтөлбөр амжилттай хэрэгжиж өндөрлөлөө. Хөтөлбөрийн хүрээнд 22 оюутан 10 чиглэлээр дадлага хийж, бодит орчинд ажиллаж, мэргэжлийн замналаа эхлүүлэх чухал алхмыг хийсэн юм.
Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад цалинтай дадлага хийх, байгууллагын соёлд дасан зохицох, сургалт хөгжлийн хөтөлбөрт хамрагдах, Hackathon 72 цагийн төслийн уралдаанд оролцох зэрэг боломжууд олгосон нь хөтөлбөрийн онцлог байлаа. Мөн оюутнууд дундаас хөтөлбөрийн дараа ажлын санал авч, Макс Группийн бүрэлдэхүүнд албан ёсоор ажиллаж эхэлсэн нь уг хөтөлбөрийн үр дүн, бодит хэрэгжилтийг харуулж байна.
Цаашид хөтөлбөрийг өргөжүүлэн олон залууст хүргэхээр зорьж байна. Хөтөлбөрт оролцогчдын дурсамж, сэтгэгдлийг тун удахгүй олон нийтэд хүргэх болно.
