“Макс Групп”-ийн тамирчин, Монгол Улсын шатрын спортын манлайлагч Их мастер А.Энхтуул өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Гавьяат тамирчин” хэмээх төрийн дээд цол хүртлээ.
Тэрээр Монголын шатрын түүхэнд өөрийн нэрийг тод мөрөөр бичиж, Олон Улсын тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн, тогтвортой, амжилт арвин замналтай тамирчин юм.
2024 онд А.Энхтуул дараах тэмцээнүүдэд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан билээ:
“Big Rook International Chess Tournament” – Тайландын Бангкок хотод зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байр,
“21st Bangkok Open International Chess Championship” – Тайландын Хуахин хотноо болсон тэмцээнд эмэгтэйчүүдийн ангилалд 3-р байр,
Эдгээр амжилт нь түүний тууштай хичээл зүтгэл, олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн бөгөөд Монголын шатрын хөгжлийн нэгэн тод түүх болон үлдэж байна.
“Макс Групп” нь “Бахархалт Монгол” бодлогын хүрээнд Монгол хүний оюуны авьяас чадварыг дэмжин, улс эх орныхоо нэрийг өндөрт өргөх үйлсийг тууштай дэмжсээр ирсэн билээ.
Их Мастер А.Энхтуул тамирчиндаа “Макс Групп”-ийн хамт олны зүгээс төрийн дээд хүндэт цол хүртсэнд халуун баяр хүргэж, цаашдын амжилтын замд нь улам өндөр оргилуудыг хүсэн ерөөе!