“MANAGEMENT INSIGHT–2025” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2025-08-07

Макс Групп нь худалдаа, аялал жуулчлалын кластерын удирдах албан тушаалтнуудад зориулсан “MANAGEMENT INSIGHT–2025” өдөрлөгийг гурав дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь менежмент, манлайлал, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, байгууллагууд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохиогддог бөгөөд энэ удаад кластерын харьяа 7 компанийн удирдлагууд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.

Энэ жилийн өдөрлөг дараах онцлог, олон талт хөтөлбөрүүдээр баяжигдсанаараа онцлог байв. Үүнд:
Урам зориг өгсөн илтгэлүүд
“CEO TIME” нээлттэй хэлэлцүүлэг – Бизнесийн шийдвэр гаргагч захирлуудын шууд оролцоотой, туршлага солилцсон чөлөөт ярилцлага
Сэтгэл зүйн дэмжлэг, бясалгалын хөтөлбөр
Эрүүл мэндийн зөвлөгөө, танилцуулга
Шинэ технологи болон дижитал шилжилтийн талаарх илтгэлүүдийг танилцууллаа.

Арга хэмжээний хүрээнд оролцогчид хамтын өсөлт, бүтээлч санаачилга, хэрэглэгчийн туршлага, шинэ шийдэл зэрэг стратегийн чухал сэдвийн хүрээнд нээлттэй харилцан санал бодлоо солилцож, ажил хэргийн уур амьсгалыг бэхжүүлсэн, үр дүнтэй өдөрлөг боллоо.