“Макс Групп” нь нийт хамт олныхоо гэр бүлийн сайн сайхныг дэмжих бодлогын хүрээнд “MAX FAMILY DAY 2025” арга хэмжээг “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д амжилттай зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөг нь зөвхөн хөгжилтэй мөчүүдээр зогсохгүй, оролцогчдын мэдлэгт хувь нэмэр оруулахуйц сэтгэл зүй, санхүүгийн зөвлөгөө болон сонирхолтой сургалт, хөтөлбөрүүдийг багтааснаараа онцлог байв.
Мөн хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг үлгэрийн баатрууд, хайртай уран бүтээлчид нь хүрэлцэн ирж, баярын уур амьсгалыг бүрдүүлэн, хөгжөөнт тоглоом, урлагийн үзүүлбэр, тэмцээн уралдаан, азтан шалгаруулах сугалаа зэрэг олон төрлийн үйл ажиллагаагаар өдөрлөгийг сэтгэл догдлом, дурсамж дүүрэн болголоо.
“MAX FAMILY DAY 2025” нь ажилтан, түүний гэр бүлийн гишүүдэд хамтдаа хөгжилдөн өнгөрүүлэх чанартай цагийг бэлэглэсэн, хайр, халамж, аз жаргалыг түгээсэн мартагдашгүй дурсамжтай өдөр болж өндөрлөлөө.