“МАКС ГРУПП” нь жил бүр нийт хамт олныхоо эрүүл мэнд ба сайн сайхан аж байдлыг дэмжих хүрээнд “МАКС КАП” спортын тэмцээнийг зохион байгуулдаг.
Энэ жилийн тухайд Сагсан бөмбөг, Волейболын спортын 2 төрөлд 18 компанийн эрэгтэй, эмэгтэй багийн нийт 439 тамирчин ширүүхэн өрсөлдөж, аваргуудаа ийнхүү шалгарууллаа.
Нийт хамт олноо төлөөлөн өөрийн авьяас чадвар, хурд хүч авхаалж самбаагаа сорьсон тамирчдадаа баг хамт олныхон өмнөөс халуун баяр хүргэе.