“Өнөр Бүл” хүүхдийн төвийн 53 хүүхдэд 60 гаруй сая төгрөгийн хадгаламжийн дэвтэр гардууллаа.
2025-02-25

“Макс Групп” тэгш байдлыг дэмжих “Зөв Монгол” хөтөлбөрийнхөө хүрээнд 2011 оноос эхлэн нийт  300 гаруй хүүхдэд 500,000₮-1,500,000₮ төгрөгийн хадгаламж нээж өгч гардуулж байсан түүхтэй. Тус хадгаламжийг гардаж авсан хүүхдүүд нь Баянхонгор, Хөвсгөл, Говь-Алтай, Өвөрхангай аймгуудаас гадна “Өнөр Бүл” хүүхдийн төв, Хүүхэд хөгжил хамгааллын төв, Хүүхэд асран хүмүүжүүлэх төв гэх зэрэг олон хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хүүхдүүдэд дэм тус хүргэсэн байна. Өдгөө тус хүүхдүүд маань амжилттай сурч хөдөлмөрлөн сайхан амьдарч байна. 

“Өнөр бүл” төвийн 13-17 насны 38 хүүхдүүдэд тус бүрд нь 1 сая төгрөг, 18 нас хүрсэн 15 хүүхдүүдэд 1 сая 500 мянган төгрөгийн хадгаламж нээж, нийт 60 гаруй сая төгрөгийн хадгаламжийг гардуулан өгсөн гэгээлэг сайхан арга хэмжээ боллоо. 

Энэхүү хадгаламжийг хүүхдүүд 18 нас хүрч амьдралд хөл тавихдаа өөрийн хэрэгцээндээ зарцуулах боломжтой болох юм. Мөн “Макс Групп” нь жил жилийн хурдан морьдынхоо буян хишгийг, хурд хуваах зорилгоор бүрдүүлсэн дуудлага худалдааны орлого, морины түрүү байны шагналыг тухайн нутагт хүүхдийн сайн сайхны төлөө зориулан хандивладаг уламжлалтай. 

Мөн “Макс Групп” нь эв нэгдэл, бахархал, хүндэтгэл, өв соёлыг түгээх “Бахархалт Монгол” хөтөлбөрийнхөө хүрээнд өсвөрийн тамирчдыг дэмжиж, нэрэмжит тэмцээнүүдийг ивээн тэтгэж, зохион байгуулахаас гадна өсөх ирээдүйтэй тамирчдыг тогтмол урамшуулж дэмжин ажилласаар ирсэн юм.