“ИРЭЭДҮЙН ОДОД” өсвөрийн теннисчдийн тэмцээн
2025-02-25
Монголын теннисний холбооны Ерөнхийлөгч, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Макс Группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарын санаачилгаар зохион байгуулагддаг “Ирээдүйн Одод” өсвөрийн теннисчдийн цуврал тэмцээн 2-р сарын 22-23 өдрүүдэд “Хавай” спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 100 гаруй өсвөрийн теннисчид 5 насны ангилалд хурд хүч авхаалж самбаагаа сорилоо.
 
Монголын теннисний холбоо нь Ерөнхийлөгч Д.Ганбаатарын санаачилгаар тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тэмцээний чанар болон тоог нэмэгдүүлэх тал дээр анхаарал тавин ажиллаж байна. 2025 онд “Ирээдүйн Одод” цуврал тэмцээн нь сар бүр зохиогдохоор төлөвлөгдөөд байна.
 
Дашрамд дурдахад 14 насны ангиллын охид хөвгүүдийн баг “Бахрейн” улсад багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Ази тивийн урьдчилсан шалгаруулалтад оролцож байна. Мөн ирэх долоо хоногт 16 насны ангиллын охид, хөвгүүдийн баг, багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Ази тивийн урьдчилсан шалгаруулалтад оролцохоор “Малайз” улсыг зорихоор бэлтгэл сургуулилтаа хангаад байна.
 
“Макс Групп” нь эв нэгдэл, бахархал, хүндэтгэл, өв соёлыг түгээх “Бахархалт Монгол” хөтөлбөрийнхөө хүрээнд өсвөрийн тамирчдыг дэмжиж, нэрэмжит тэмцээнүүдийг ивээн тэтгэж, зохион байгуулахаас гадна, өсөх ирээдүйтэй тамирчдыг тогтмол урамшуулж дэмжсээр ирсэн билээ.