“Макс Групп” 21 дахь жилдээ “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо”-ны ахмадуудад хүндэтгэл үзүүлж, 35 сая төгрөгийн сар шинийн 300 бэлэг гардууллаа.
Макс Групп тэгш байдлыг дэмжих “Зөв Монгол” хөтөлбөрийнхөө хүрээнд “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо”-г дэмжин ажиллаж, өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор нийтдээ 3700 гаруй ахмадуудад дэмжлэг туслалцаа үзүүлсэн.
Энэ жилийн тухайд сар шинийн баярыг угтан нийт 300 гаруй ахмадуудад сар шинийн бэлэг гардуулан, хүндэтгэл үзүүллээ.