BETTER MONGOLIA
2024-12-06

🔵 BETTER MONGOLIA
Макс Групп нь Монгол улсын хоол үйлдвэрлэлийн салбарт тэртээ 1992 онд үндэсний анхны түргэн хоолны сүлжээ болох Берлин Бургер рестораныг нээж, Герман, Чех технологийг нэвтрүүлж байсан түүхтэй.
Өдгөө Берлин Зоог, Ардын Банш, Nama Eatery – Түргэн хоолны сүлжээ, дэлхийн сүлжээ түргэн хоолны ресторан “Burger King Mongolia” -ийн үйл ажиллаагаар өргөжин тэлэхээс гадна Монголдоо импортыг орлох хагас боловсруулсан “Амтшил” брэндийн 15 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлэн ажиллаж байна.
Үүнээс гадна бид томоохон байгууллага, аж ахуйн нэгж, уул уурхайн ажилчдын хоол үйлчилгээ, бүрэн хэмжээний катеринг үйлчилгээг “Мастер Фүүдс ХХК”-иар дамжуулан нэвтрүүлж байна.