🔵BETTER MONGOLIA
ГАНЖУУЛСАН ШИЛИЙГ ХЭРХЭН БОЛОВСРУУЛДАГ ВЭ?
Макс Групп нь эх орондоо импортыг орлох бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг бий болгох зорилтын хүрээнд Макс Шил ХХК-ийг 2002 оноос эхлүүлж, 2013 онд Шил ганжуулах орчин үеийн дэвшилтэт технологийг шинээр нэвтрүүлэн барилгын зориулалттай болон ахуйн хэрэгцээний бүхий л шилэн хийц, шил боловсруулалтыг Итали, Солонгос, Хятад Улсын хоногт 3500 ам.метр шил боловсруулах өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдээр үйлдвэрлэн ажиллаж байна. Бид салбартаа олон улсын чанар стандартыг баримтлан, бусад орны гүйцэтгэгчдээс дутахааргүй үйлдвэрлэлийг эх орондоо хөгжүүлэн, дотоодын зах зээлийг 100% хангах, импортын зах зээлийг орлох, мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх зорилго тавин ийнхүү ажиллаж байна.