“Цусаа Хандивлая”
2024-10-31
Макс Группийн хамт олон өнөөдөр “Цусаа Хандивлая” аянд нэгдэн нийт 60 ажилтан 24 литр цусыг хандивлан, 180 хүний амь насыг аврахад өөрсдийн хувь нэмрээ орууллаа.
Мөн 20-оос дээш удаа цусаа хандивласан 4 ажилтанд Цус Судлалын Төвийн “Бахархал” тэмдэг, үнэмлэх гардуулан алдаршууллаа.
Макс Групп нь энэхүү аянд 2014 оноос хойш 10 дах жилдээ нэгдэж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 555 ажилтан нийт 198,024 литр цусыг хандивлаад байна.
Цус хандивласан 10 жилийн хугацаанд:
– 2019 онд Макс Групп “Донор хамт олон”
– Хүндэт донор 1 хүн төрсөн
– Тогтмол сийвэн өгдөг 10 гаруй ажилтан байдаг
– Цус Судлалын Төвийн “Бахархал” тэмдгээр нийт 13 хүн шагнуулсан.
Бусдын амь насыг аврахад өөрийн үнэт хувь нэмрээ оруулж буй цусаа хандивласан нийт хамт олондоо талархал илэрхийлье.