Монгол улсын нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжиж, Илүү Сайхан Монголын Төлөө уриан дор нийт 4000 гаруй ажилтантайгаар 32 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж буй “Макс Групп” нь нэгдмэл зорилго, нэг сэтгэлээр хамтын үнэ цэнийг бүтээлцэн 5 болон 10 жилээс дээш тогтвортой ажиллаж буй хүндэт 798 ажилтнуудаа хүлээн авч “Алтан тэмдэг” болон “Мөнгөн тэмдэг” гардуулж, ирээдүйд өсөн нэмэгдэх үнэ цэнтэй Сүү ХК-ийн хувьцааг бэлэглэлээ.


