“Макс Групп” нь спорт, үндэсний өв соёлыг түгээхэд өөрсдийн хувь нэмрээ оруулан эх орондоо эв нэгдэл, ирээдүй хойчдоо бахархалт сэтгэлгээг төлөвшүүлэн “Бахархалт Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг.
Энэ хүрээнд Макс Групп нь 4000 гаруй ажилтнууддаа Монгол өв соёлоо таниулан сурталчлах зорилгоор “МОНГОЛ ӨВ СОЁЛООР НЭГДЬЕ” уриан дор “Макс Фестиваль 2024” арга хэмжээг Яармаг дахь “Морин тойруулгын спорт цогцолборт” амжилттай зохион байгууллаа.
Нийт хүрэлцэн ирсэн Максчууд та бүхэндээ баярлалаа.
