“Макс Групп”-ийн хөрөнгө оруулалттай “Цэн газар” ХХК нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт хоногт 400 тонн, жилд 120 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай шохойн үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж байна.