“Макс Групп”-ийн хүмүүн баялгийн менежерүүд Хүний нөөцийн ажилтны өдрийг угтан “Хүн төвт дижитал шилжилт” сэдвийн хүрээнд чууллаа.
2024-10-03

Энэ удаагийн үйл ажиллагаа нь шилдэг баг ба менежерүүдээ шалгаруулах, дотоод тэргүүн туршлага хуваалцах, энтертайнмент хөтөлбөрөөс гадна “Макс Групп”-ийн Захирлуудын зөвлөл болон БНСУ-ын боловсрол, сургалт, бизнесийн тэргүүлэх компаниудын удирдлагууд урилгаар хүрэлцэн ирж манлайлал, сургалт хөгжил, цахим шилжилт, бүтээмж зэрэг сэдвээр олон улсын туршлага солилцсоноороо онцлог байлаа.