Макс Группийн Хүний нөөцийн хамт олон “HR AWARDS-2024” шалгаруулалтын “BEST HR TEAM” номинацид тэргүүллээ.
2024-10-17
Жил бүрийн 10-р сарын 15-ны өдөр тохиодог Хүний нөөцийн ажилтны өдрийг угтан “Монголын Хүний Хөгжлийн Консорциум”-ын санаачилга, зохион байгуулалтаар тус салбарын мэргэжилтнүүд чуулж, олон улсын туршлага солилцон асуудал шийдлээ хэлэлцэхээс гадна Монгол улсын хэмжээнд Хүний нөөцийн салбарын шилдэг баг, манлайлагч, менежерүүдийг шалгаруулдаг уламжлалтай.
Энэ удаагийн шалгаруулалтад Макс Групп нь оюутан дадлагажуулах ” Макс Интерншип” хөтөлбөр, ажилтны ба тэдний гэр бүлийн сайн сайханд чиглэсэн “Аз жаргалтай ажилтан” хөтөлбөр, ажилтны орон байрны нөхцөлийг дэмжих “Макс гэр бүл”хөтөлбөр, удирдах ажилтныг чадавхжуулан бэлтгэх “Залгамж халаа” хөтөлбөр зэрэг зорилтот төсөл, хөтөлбөрүүдээрээ ялгаран “ШИЛДЭГ ХҮНИЙ НӨӨЦИЙН БАГ”-аар шалгарлаа.
“Хүн төвт хамтын үнэ цэнийг эрхэмлэж “Илүү сайхан Монголыг бүтээлцэнэ” хэмээх эрхэм зорилготой Макс Группийн ХҮН ТӨВТ хүний нөөцийн бодлого ажилтныхаа сайн сайханд болон өсөлт хөгжилд илүү чиглэн зорилтот төсөл, хөтөлбөрүүдээр дамжин хэрэгждэг.