“МАКС ГРУПП” МОНГОЛ УЛСЫН “ТОП-100” ААН-ИЙН 13 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ.
Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын салбарт томоохон хувь нэмэр оруулж буй Макс Групп нь “Топ 100” аж ахуйн нэгжүүдээс /ААН/ 13 дугаарт эрэмбэлэгдлээ.
Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран жил бүр нийгэм, эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсан “Топ 100” аж ахуйн нэгжийг /ААН/ тухайн байгууллагын жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг үндэслэн шалгаруулдаг.
4500 гаруй ажилтантай Макс Групп нь нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжих экспортын чиг баримжаатай томоохон төслүүдийг хэрэгжүүлэн, Монгол хүн бүр эх орондоо эрүүл хүнс хэрэглэх боломжийг бүрдүүлэхэд салбар бүртээ инновац технологийн томоохон шинэчлэлийг хийж, дотоодын үйлдвэрлэлийг дэлхийн түвшинд нийцүүлэн 2032 он гэхэд ДНБ-ийн 5% -ийг дангаар бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Тогтвортой, чадамжтай эдийн засагтай улс орныг бий болгож, нийгэм эдийн засагт томоохон эерэг өөрчлөлтийг авчрах “ИЛҮҮ САЙХАН МОНГОЛ”-ыг бүтээлцэж буй нийт Максчууддаа баяр хүргэе!
