Макс Групп нь өсвөрийн ирээдүйтэй тамирчдыг бэлтгэн гаргах, тэдний цаашдын спортын амжилтад хувь нэмэр болох үүднээс томоохон өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг ивээн тэтгэж, зохион байгуулсаар ирсэн.
Тухайлбал Макс Групп нь гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “MJ -CUP” өсвөрийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг тасралтгүй дэмжиж, нийт 30 гаруй сая төгрөгийн ивээн тэтгэлгийг өнгөрсөн хугацаанд олгоод байна.
Энэ жилийн “MJ -CUP” 2024 оны тэмцээнд чөлөөт бөхийн спортоор сонирхон хичээллэдэг өсвөрийн ирээдүйтэй 500 гаруй тамирчин оролцож, хурд хүчээ сорилоо.
