Макс Групп нь тэгш хүртээмжтэй ажлын байрыг нэмэгдүүлэх хүрээнд “Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо”-г 19 дэх жилдээ дэмжин ажиллаж, 2023 онд МХҮХ-ны “ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВАХ ТӨВ”-ийн дотоод засал, тохижилтын ажлыг чанар стандартын дагуу бүрэн хийж гүйцэтгэж, өнгөрсөн 4-р сард хүлээлгэн өгсөн билээ.
Энэ удаад Макс Группийн зүгээс шинэ жилийн баярыг тохиолдуулан “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвд ажиллаж буй ажилдагсдын нийт 100 бяцхан хүүхдэд зориулан М-МАРТ дэлгүүрийн шинэ жилийн бэлгийн багцыг гардуулан өглөө.[vc_single_image image=”36461″ img_size=”full”]
[vc_gallery thb_columns=”small-6 large-4″ images=”36463,36465,36467″ img_size=”full”]