Азийн ба Баруун Номхон Далайн Гэрээлэгчдийн Ассоциациудын Олон Улсын Нийгэмлэг (IFAWPCA)-ийн 42 дахь дунд хугацааны чуулганыг Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ Монгол Улсад анх удаа 2023.06.14-17-ны өдрүүдэд олон улсын 5 одтой Holiday Inn зочид буудалд зохион байгуулсан бөгөөд Макс Группийн зүгээс Платинум ивээн тэтгэгчээр оролцлоо.[vc_gallery images=”35945,35943″ img_size=”full”]Чуулганы хүрээнд
[vc_gallery images=”35951,35965″ img_size=”full”]Тус Форумд Макс Групп барилга, дэд бүтэц, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлж буй “Хан Алтай Ресурс” ХХК-ийн алтны уурхайн төсөл, “Арж Капитал” ХХК, “Макс Рөүд” ХХК-уудын Дархан-Улаанбаатар чиглэлийн замын төсөл, “Цэн Газар” ХХК-ийн цемент шохойн үйлдвэрийн төсөл зэрэг стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын төслүүдээ Олон улсын гэрээлэгч болон гишүүн байгууллагуудын төлөөллүүдэд танилцуулж, В2В уулзалт хийн цаашдын гадаад хамтын ажиллагааны эхлэлээ амжилттай тавьлаа.[vc_gallery images=”35953,35955″ img_size=”full”]Дашрамд дурдахад Макс Группийн үүсгэн байгуулагчдын нэг Д.Цэрэнжигмэд нь Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ-ын Ерөнхийлөгчийн албыг …. жил хашсан билээ. Тэрээр Хүндэт Ерөнхийлөгчийн хувиар “Тогтвортой барилгын эрин” форумд оролцож, мөн Холидэй Инн зочид буудлын хүлээн авалтын их танхимд зохион байгуулагдсан чуулганы хаалтын үдэшлэгийг нээж үг хэлэн уригдсан зочдод гарын бэлэг гардуулав.
Энэхүү арга хэмжээ нь Монголын Барилгын компаниудыг Олон Улсын зах зээл дээр гэрээлэгчээр гарахад дэмжих, олон орны гишүүн компаниуд хоорондоо биетээр уулзан хамтран ажиллах бизнесийн боломжийг нээж өгөх, барилгын шинэ дэвшилтэт техник технологийн мэдээллийг солилцох, харилцан ашигтай шийдлийг олох, Засгийн газар болон гэрээлэгчдийн харилцааг хөгжүүлэх, гишүүн орнуудын хууль тогтоомжийн хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдолтой байлаа.